ГАРАЖААС ЭХЭЛСЭН
Bortsog бол Монголд оёж үйлдвэрлэдэг стритвэр брэнд. Бид hoodie, гадуур хувцсыг бага багаар, чанартай материалаар бэлддэг. Загвар бүр хязгаарлагдмал тоогоор гарах бөгөөд дууссан загвар дахин үйлдвэрлэгддэггүй. Энэ нь брэндийг ховор байлгаж, хэт үйлдвэрлэлээс сэргийлдэг.
// Философи
Загвар бүрийг 60-120 ширхэгээр л оёно. Илүүдэл бараа, хямдрал, агуулах гэж байхгүй.
−30°C-т, салхи шуурганд өмсөж туршсаны дараа л зарна. Тэсэхгүй бол буцаж ширээн дээр очно.
Материал, оёдол, хүргэлтийн зардлыг ил тод бичдэг. Брэндийн нэрэнд төлбөр нэмдэггүй.
// Үйлдвэрлэл
Даавуу нь 380–450 г/м² жинтэй, сунахгүй loop-back cotton. Малгай, ханцуй, ташааны хэсгийг гурав давхар оёж бэхжүүлдэг. Нэг hoodie дунджаар 2 цаг 40 минутын гар ажиллагаа шаарддаг. Оёдолчин бүр өөрийн оёсон бүтээгдэхүүнд гарын үсгээ үлдээдэг.
Хүргэлт
- A бүс дотор: хүргэлт үнэгүй
- B бүс: хүргэлтийн төлбөр 10,000₮
- Захиалгыг 24 цагийн дотор хүргэнэ.
- Төлбөрийг QPay-ээр төлнө.
Хэмжээ
- M — (150–160 см)
- L — (160–175 см)
- XL — (175–190 см)
- Эрэгтэй, эмэгтэй өмсөж болно.